судалгаа

 

 

 

АГУУЛГА

 

УДИРТГАЛ……………………………………………………………………………….2

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.  СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ,ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

 

1.1 Сурч боловсрох эрхийн талаарх хууль, гэрээ, конвенциуд…………………………………………………………………………5

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ДАХЬ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ

 

2.1 Хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн          байдал………………………………………………………………………………9

 

2.2   Сурч боловсрох эрхээ эдэлж чадаагүй болон сургууль завсардаж байгаа хүүхдийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйл ………………………………………………………………………………………10

 

ДҮГНЭЛТ……………………………………………………………………………………22

 

НОМЗҮЙ……………………………………………………………………………………23

 

ХАВСРАЛТ…………………………………………………………………………………

 

 

 


 

Удиртгал

 

Юуны өмнө сурч боловсрох эрх нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амин чухал хэрэгцээний нэг мөн.Боловсролын хэрэгцээ өргөн утгатай бөгөөд хүн шинэ мэдлэг, үзэл санаа, хүмүүжил, чадвар, дадлыг албан ба албан бус сургалтын аргаар эзэмшиж, түүнийгээ насан туршдаа сэлбэн хэрэглэхийг боловсрол гэж үзэх ба монгол хүний боловсролын чанар нь байгаль, нийгмийн хувьсан өөрчлөгдөж байгаа шинэ орчинд амьдрах хувь хүний чадвараар илэрнэ гэж үзэж болох юм. Харин хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйлд “боловсрол” гэдгийг <<Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болгоход чиглэх ёстой.Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биенээ ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахин хамгаалах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой >>хэмээн зааж өгсөн байдаг.Бид бүхний амьдарч буй XXI зуун нь мэдээлэл, технологийн асар хурдацтай хөгжиж буй хөгжлийн эрин гэдэг нь ямар ч хүнд тодорхой болсон бөгөөд хөрөнгө мөнгөтэй хүн гэхээсээ илүү техник, технологитой ажиллаж чадах мэдлэг чадвартай, боловсролтой хүн  энэ нийгэмд өндөр байр суурьтай байгаа бөгөөд боловсрол, мэдлэгтэй хүн хүч дэлхий нийтэд шаардлагатай болоод байна.

 

2000 онд Дэлхийн чуулга уулзалтаар баталсан “Бүх нийтийн боловсрол:Дакарын тунхаглалд <<Боловсрол нь хүн ардыг нийгмийн шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцогч болгон, нийгмийн зүй ёсыг бий болгодгийын хувьд тулхтай хөгжил, энх тайван, тогтвортой байдлын гол түлхүүр болно >>хэмээн заасан байна.

 

Энэ ч утгаараа дээр хэлсэнчлэн хувь хүмүүсийн боловсролын хэрэгцээ нь нийгмийн боловсролын хэрэгцээг бүрдүүлэх ба энэ нь эргээд хувь хүний боловсролын хэрэгцээг тодорхойлогч хүчин зүйл болно. Монгол хүний боловсролын хэрэгцээ нь манай нийгэм дэх хувь хүний байр суурь, түүний биологийн болон  нийгмийн үүрэгтэй салшгүй холбоотой(А.Бэгз нар 2006.125 ), ялангуяа Монгол улсын ирээдүй хойч үеийг тодорхойлогч хүүхэд, багачуудын боловсрол эзэмшилтийн хувь, түвшин болон чанартай боловсрол мэдлэг олж авч чадаж байна уу?21-р зууны шаардлагад нийцсэн мэдлэг, чадвартай иргэн болгон хүүхэд, залуусыг багш, сурган хүмүүжүүлэгч нар бэлдэж чадаж байна уу?гэх зэрэг  боловсролд  чухал асуудлууд болоод байгаа юм.

 

Үндэсний стастикийн хорооноос мэдээлснээр 2006-2007 онд ЕБС-д нийт 542,5 мянга хүүхэд суралцаж байсан бол 2007-2008 онд ЕБС-д 537,5 мянга болж буурах зэрэг жил ирэх тусам сургуульд сурах сурагчдын тоо багасч, сургууль завсардаж  буй шалгааныг илрүүлэх, сургууль завсардаж буй хүүхдийг багасгахын тулд ямар арга хэмжээг олж илрүүлэх шаардлага гараад байна.

 

Сэдвийн судлагдсан байдал

 

Сурч боловсрох эрхийн талаар олон улс оронд судалгаа шинжилгээ хийгдсээр ирсэн хэдий ч сурч боловсорч чадахгүй хүүхдүүд  байсаар байгаа учир энэ асуудал нь тулгамдсан асуудлуудын нэг байсаар л байгаа юм.

 

Манай орны хувьд “Үндэстний цөөнх буюу Казак, цаатан хүүхдүүдийн сурч боловсрох эрх”-ийн талаар цөөнгүй судалгаа, шинжилгээ, эрдмийн ажил, нийтлэл хүртэл хийгдсэн. Мөн “ Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” /2007-2008 онд Хүний эрхийн комисоос хийгдсэн/  судалгаанд сурч боловсрох эрхийн талаар дурьдагдсан, нийгэм, социологийн чиглэлийн судлаач-эрдэмтдийн судалгааны материалд  сурч боловсрох эрхийн талаар хавсрага юм уу суурь байдлаар судлагддаг.

 

Хүний хороо, Хүүхдийн төлөө байгууллага зэргээс тодорхой хэмжээгээр энэ асуудлыг судладаг.

 

Судалгааны ажлын зорилго

 

Энэхүү судалгааны ажилд ардчилалд шилжээд 20 жил болсон Монгол улс дахь хүүхдийн сурч боловсрох эрх хир зэрэг хэрэгжиж байна вэ? Сургууль завсардаж  байгаа хүүхдийг олж судлан сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг дэвшүүлэх зорилго тавьсан болно.

 

Судалгааны ажлын зорилт

 

Судалгааны ажлын дээрх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс дараах зорилтыг дэвшүүлсэн билээ. Үүнд:

 

·         Хүүхдийн сурч боловсрох эрх болон боловсолын талаарх эрдэмтдийн ном бүтээлийг судлах

 

·         Дэлхийн улс орнууд дахь хүүхдийн сурч боловсрох эрхийн  хэрэгжилтэнд авч байгаа арга ажиллагааг авч үзэх, судлах

 

·         2006-2007,2007-2008, 2008-2009, 2009-2010 онуудад ЕБС-д суралцсан сурагчдын тоог мэдэх

 

·         Монголд сургууль завсардаж буй хүүхэд байгаа эсэхийг мэдэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйл, шалтгааныг олж илрүүлэх

 

·         Сурч боловсрох эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал дэвшүүлэх

 

Судалгааны арга зүй

 

Судалгааны ажлыг онол-аргазүйн өа эмпирик хэмээх хоёр үндсэн үе шаттайгаар хийсэн. Судалгааны ажилд тоон болон чанарын аргазүйг хослуулах үндсэн дээрр баримт бичгийн шинжилгээ, харьцуулсан шинжилгээ, тохиолдлыг судлах зэрэг аргуудыг хэрэглэв.

 

Судалгааны ажлын бүтэц

 

Энэхүү судалгааны ажил маань нийт 23 хуудас, хоёр бүлгээс бүрдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                           

 

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

 

1.1 Сурч боловсрох эрхийн талаарх хууль, гэрээ, конвенциуд

 

Дээр дурдсанчлан сурч боловсрох явдал нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний нэг гэсэн утгаараа хүний эрх, эрх чөлөөг олон улсын гэрээ конвенц, дүрэм журмын хүрээнд баталгаажуулдгийн нэгэн адил хүүхдийн сурч боловсрох эрхийн ойлголт, хэм хэмжээг хууль тогтоомжид хэрхэн тусганг авч үзье.                    НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцийн 28-р зүйлд: “1.Оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, адил тэгш боломжийн үндсэн дээр энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд дараахи арга хэмжээг авна.Үүнд:                                      а.Заавал эзэмших анхан шатны боловсролыг үнэ төлбөргүй олгоно;                    в.ерөнхий болон тусгай мэргэжлийн дунд боловсролын янз бүрийн хэлбэрийг хөгжүүлэх явдлыг хөхүүлэн дэмжиж, уг боловсролыг бүх хүүхдэд хүртээмжтэй болгож, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, шаардлагатай үед санхүүгийн тусламж үзүүлэх зэрэг шаардагдах арга хэмжээ авна;” гэсэн.    Мөн дээрх конвенцийн 29-р зүйлд: “1.Оролцогч улсууд хүүхдэд олгох боловсрол дараахи зүйлд чиглэх ёстой хэмээн үзэж байна. Үүнд: Хүүхдийг бие хүнийх нь хувьд болон түүний авъяас билэг, оюуны болон бие бялдарын авъяас чадварыг бүрэн төгс хөгжүүлэх” хэмээн заажээ. 30-р зүйлд: “ Яс угсаа, шашин шүтлэг, хэлний хувьд цөөнх байдаг, эсхүл уугуул нутгийн хүн ам оршин суудаг улсуудад ийм цөөнх буюу хүн амд харъяалагддаг хүүхэд өөрийн бүлгийн гишүүдтэй хамтран соёлоо эзэмших, сүсэглэх, шашны зан үйл үйлдэх, түүнчлэн төрөлх хэлээрээ ярих эрхээ эдлэхэд хэрхэвч хориг саад тавьж болохгүй”гэсэн байна.(ХЭК 1989.60)

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн I бүлгийн 6-р зүйлд: “1.Хүүхэд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй.                                                2.Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг өвлөн эзэмших эрхтэй” гэж заасан. Дээрх хуулийн 1.9д Хүүхдийн журамт үүргийг заасан бөгөөд үүнд суурь боловсролыг заавал эзэмших үүрэгтэй хэмээсэн байна.Мөн хуулийн 3.6д :”Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, авъяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хамт олон, хүүхдэд боловсрол эзэмших боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийн дэмжлэг туслалцааг авч, хамтран ажиллах” гэж төр, олон түмний оролцоог тусгажээ.( www.legalinfo.mn 2010.10.15)                                              

 

НҮБ-ийн Хүүхдийн Эрхийн Хорооны ерөнхий зөвлөмж ¹1-д<<Хүүхэд бүр өөрийн амьдралд шаардлагатай дадал чадвар, мөн өөрийн эрхээ эдлэх бололцоог өргөжүүлэх, хүний эрхийн үнэт зүйлсийг агуулсан соёлыг дэмжихүйц боловсролыг эзэмших эрхтэй >>хэмээн заасан байдаг( МУБИС,Хүний эрхийн боловсролын төв,С.Түмэндэлгэр нар2007.36хуудас )

 

Мянганы хөгжлийн зорилтууд:

 

Боловсролын асуудлаарх Дэлхийн чуулга уулзалтар 2015 оноос өмнө бүх хүүхдийг үнэ төлбөргүй, чанартай анхан шатны боловсрол эзэмшүүлэх, тийм боловсрол олох боломж бүрдүүлж өгөхөд нэн тэргүүнээ анхаарна. Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхийн тулд:

 

a)    Бага насны хүүхдийг иж бүрэн асрах тогтолцоог өргөн бэхжүүлж, эрэгтэй, эмэгтэй хүүхдийг ялгалгүй сургах, ингэхдээ эмзэг болон өнчин хүүхдэд онцгой анхаарна,

 

b)    2010 оноос нааш сургуулиас завсардсан сургуулийн бага насны хүүхдийн тоог 50 хувиар хорогдуулж, бага сургуульд элсүүлсэн хүүхдийн цэвэр үзүүлэлт буюу тэднийг сонгох боломж бүхийн чанартай анхан шатны боловсролын системд хамрах яывдлыг 90 хувиар нэмэгдүүлэх,

 

c)    Анхан шатны болон дунд боловсрол оох талаар охид, хөвгүүдийн тэгш биш байдлыг 2005 оноос арилгаж, боловсролын хүрээнээ 2015 оноос жендерийн тэгш байдал бий болгох, ингэхдээ охидыг дээд зэргийн чанартай суурь боловсролд хүрэх, тийм боловсрол олох боломжоор бүрэн дүүрэн тэгш хангахыг онцгой анхаарах,

 

d)     Хүүхэд, залуучуудыг сургалтын хувьд, ялангуяа тоо бодлого, бичиг үсэг, амьдралын үндсэн барил дадлын нийтээр хүлээсэн, хэмжиж болох түвшинд хүргэх,

 

e)    Сургах, амьдралын барил дадал олгох зохистой хөтөлбөрт хүргэх замаар бүх залуучуудын боловсрол олох хэрэгцээг хангадаг болох,                           Дээрх зорилго, зорилтод хүрэхийн тулд дор дурьдах стратеги, арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагтай хэмээн Мянганы хөгжлийн зорилтод холбогдох  баримт бичгүүдэд тусгасан байна. Тухайлбал:

 

·         Сургуульд бүх хүүхэд, өсвөр насныхан хамрагдахад хялбар байлгах,

 

·         Суурь боловсрол үнэ өртгийн хувьд бүх гэр бүлд боломжийн байх, үүний тулд тусгай стратеги боловсруулан хэрэгжүүлэх,

 

·         Багш нарын мэдлэг чадварыг оролцуулан чанар сайтай боловсрол олгох нь чухалыг бодолцон албан ёсны бус боловсрол ба сонгох боломжтой хандлага нь ашигтай туршлага олох боломж өгдгийг зөвшөөрөн албан ёсны ба албан ёсны бус боловсролын хоорондын хоорондын зөрөө ялгааг арилгах,

 

·         Боловсрол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээг хангах,

 

·         Хүүхэдтэй хамтран хүүхдүүд айх аюулгүй, хатуу хэрцгий харилцаа, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхагдах явдлаас хамгаалагдсан хэмээн итгэж болох, эрүүл чийрэг байх, эрдэм сурахыг сайшаан дэмждэг сургалтын нөхцөл бүрдүүлэх,

 

·         Сургуульд сурдаг охид, хөвгүүдийн тоог нэмэгдүүлж, тэднийг хичээл сургуулиас нь завсардулан ажил хийлгэхгүйн тулд сургуулийн насны хүүхэд бүхий ядуу зүдүү айл өрхөд дэмлэг туслалцаа үзүүлэх шинэлэг хөтөлбөрүүдийг хөхиүлэн дэмжих зэрэг болно.(С.Түмэндэлгэр нар 2007.40-41 хуудас)

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйлийн 26.1-д  “Хүн бүр сурч боловсрох эртэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой.Техникийн болон тусгай мэргэжлийн  боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой”.26.3-д “Хүүхэддээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдэлнэ” хэмээн тунхагласан.

 

Монгол улсын Боловсролын тухай хуулийн 5.1.4-р зүйлд заахдаа “Монгол хүн бүр үндэс угсаа, хэл, арьс, нас хүйс, нийгэм эдийн засгийн байдал, эрүүл мэнд, ажлын байр, шашин шүтлэг болон хувийн зан чанараас үл шалтгаалан өөрийн төрөлх хэлээрээ боловсрол эзэмших эрхтэй”6.3д “хүн бүр бүр суурь боловсрол эзэмших эрхтэй”гэжээ. Мөн Боловсролын тухай хуулийн 45-р зүйлд:                    “45.1. Суралцагч дараах эрхтэй; 

 

45.1.1.суралцах нөхцөл бололцоогоор хангуулах

 

45.1.2.сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах

 

45.1.3.сургууль, багшийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих

 

45.1.4.суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх

 

45.1.5.хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх

 

45.1.6 гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох

 

45.1.7.сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих”хэмээн тусгаж өгчээ.(www.leggalinfo.mn 2010.02.12)

 

Монгол улсын Үндсэн хууль(1992)-ийн II бүлгийн 16-р зүйлийн 7-д зааснаар “Монгол улсын иргэн сурч боловсорх эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллаж болно” гэж заасан(МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ” гарын авлага 2005.9 )                                                         

 

Дээрх бүгдээс харвал  хүн бүр сурч боловсрох эрхтэй бөгөөд анхан болон дунд шатны боловсролыг үнэ төлбөргүй хүртэх ёстой. Зарим тохиолдолд хувийн сургууль барьж байгууллаа гэхэд тэр сургуульд өнчин юм уу ядуу хүүхэд сурч буй тохиолдолд  түүнийг төрөөс анхааралдаа авч ажиллах хөтөлбөр боловсруулах хэрэгтэй

 

 

 

 

 

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. МОНГОЛ ДАХЬ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ

 

2.1.  Хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн байдал.

 

Иргэдийн сурч боловсрох эрхийг Монгол Улсын Үндсэн Хуулиар  баталгаажуулж, суурь боловсролыг эзэмшүүлж байна(үнэ төлбөргүй)

 

2006 оноос ЕБС-д суралцсан хүүхдүүдийн тооноос харахад :   *2006-2007 онд Монгол улсын хэмжээнд нийт 542.5 мянган хүүхэд суралцаж байсан бол, 2007-2008 онд 537.5 мянга болж буурсан байна. 2008-2009 онд 535.6 мянган хүүхэд ЕБС-д суралцаж байсан бол 2009-2010онд 535.2 мянган хүүхэд болж тоо нь багасчээ.  Энэ талаар хавсралт ¹1, 2-оос дэлгэрүүлж үзэрээй. Аймаг, сумдаар авч үзэхэд ч гэсэн ерөнхийдөө сургуульд сурч буй хүүхдийн тоо буурсан хандлага ажиглагдана./Хавсралт ¹1,2-ыг үзнэ үү/

 

7-15 насны сургууль завсардсан хүүхдийн тухайд:2004-2005 онд нийт 10.8 мянган хүүхэд байсны 4.3 мянга нь эмэгтэй, 6.5 мянга нь эрэгтэй хүүхэд, 2005-2006 онд нийт 9 мянган хүүхэд сургууль завсардсны 3.6 мянга нь эмэгтэй, 2006-2007 онд нийт 12.3 мянган хүүхэд сургууль завсардсаны 4.8 мянга нь эмэгтэй, 2007-2008 онд нийт 8.8 мянган хүүхэд сургууль завсардсаны 3.6 мянга нь эмэгтэй хүүхэд, үлдсэн нь эрэгтэй хүүхдүүд байлаа. Хувиар тооцож үзвэл: 2004-2005 онд 2 хувь, 2005-2006 онд 1.6 хувь, 2006-2007 онд 2.2 хувь, 2007-2008 онд 1.6 хувь байсан байна. /www.google.mn;www.statis.mn/

 

 

 

 

 

 

 

 

 

2.2.  Сурч боловсрох эрхээ эдэлж чадаагүй болон сургууль завсардаж байгаа хүүхдийн шалтгаан ,нөлөөлөгч хүчин зүйлс

 

1. Сургууль завсардалтын тодорхойлолт

 

Судалгааны үр дүнгээр БСШУЯ-ны нэр томьёогоор суурь боловсролыг (1-9 анги хүртэл) заавал эзэмших тухай Боловсролын тухай хуулийн заалтыг мөрдлөг болгон тухайн боловс­ролыг эзэмших насны (7-16 насны) сургуульд суралцахгүй байгаа хүүхдийг сургууль завсардсан хүүхэд хэмээн тодорхойлж байна.

 

Харин эцэг эх, багш, сурагчид болон орон нутгийн холбогдох хүмүүс өөрсдийнхөө ойлгосноор сур­гууль завсардсан хүүхдийг тодорхойлж байлаа. Жишээлбэл: сургууль завсардсан хүүхэд гэдэгт сургуульд огт хамрагдаагүй хүүхдүүд, сургуулиа төгсөлгүйгээр гарсан хүүхдүүд, дунд боловсрол эзэмшээгүй хүүхдүүд эсвэл зарим сумдад тахир дутуу хүүхдүүдийг сургууль завсардсан хүүхдүүдийн бүртгэлд оруулан тооцдог байна.

 

2. Мэдээллийн нөөц: Сургуульд завсардагсдыг бvртгэх, тооцоолох

 

Сургууль завсардсан хүүхдийг тодорхойлоход тэдгээрийг тооцох, бүртгэх үйл ажиллагаанд төвөгтэй асуудал оршиж байгаад юм.
Боловсролын газраас эхлэн сумын түвшиний хоорондох сургууль завсардсан хүүхдийг бүртгэх үйл ажиллагаанд нь ямар нэгэн алдаа гарах магадлалтай. Энэ нь шилжих хөдөлгөөнөөс хамааралтай бөгөөд тухайн хүүхдийг нэг сургуулиас нөгөө рүү шилжиж явсан, ирсэнийг давхар хянан тулгаж үзэх систем байхгүйтэй холбоотой юм.
Сургууль завсардалтыг зарим сумын сургуулиуд хэрхэн тоолж буйд анхаарлаа хандуулах ёстой. Судалгааны явцад зарим нийгмийн ажилтнууд сургууль завсардалтыг буруу бүртгэх болон тооллогын арга нь буруу буюу мэдээллийн боловсруулалт ч хангалтгүй байх нь ажиглагдсан.

 

3. Янз бvрийн агентлагуудын сургууль завсардалтын талаарх мэдээллийг харьцуулах нь

 

2003 оны статистикийн мэдээгээр үндэсний хэмжээнд сургууль завсардагсдын тоо 17671 байна. Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2003 оны Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт­ийн тайланд сургуулийн насны хүүхдүүдийн 13,5 хувь нь буюу 68115 хүүхэд сургууль завсардсан болохыг тусгажээ. 2003 оны UNICEF ба АББТ-ийн хамтарсан сургууль завсардагсдын судалгаагаар 40,000 хүүхэд сургууль завсардсан байна. БСШУЯ-ны болон үндэс­ний Статистикийн Газрын мэдээгээр 2003-2004 оны хичээлийн жилд нийт 11953 хүүхэд сургууль завсардсан болохыг мэдээлжээ.
Дээрхээс харахад эдгээр тоонууд нь өөр хоорондоо тохирохгүй байна. Хүний Эрхийн үндэсний Комисс ба БСШУЯ, ҮСГ-ын тоон мэдээлэл хоорондоо 56,162 буюу (17.55 %)-оор зөрүүтэйг ажиглаж болмоор. Яагаад ийм зөрүү гарч байгааг тайлбарлах боломжгүй юм. Бид энэ ялгааг зөвхөн сургууль завсардагсдыг ялгаатайгаар тодорхойлдог, тэдгээрийг бүртгэх тооцох арга зүй, горим нь стандартчлагдаагүй байгаатай холбон үзэж байна.

 

4. Сургууль завсардалтын шалтгаанууд

 

Сургууль завсардалтын шалт­гаан­ыг  хоёр ангилалд хуваа­сан ба нэгдүгээрт: бодлогын түвшинд анхаа­рах, хоёрдугаарт: судалгааны түвшинд илэрсэн шалтгаанууд хэмээн авч үзсэн юм.

 

Бодлогын тvвшинд анхаарах шалтгаанууд

 

1. Ядуурал (бага орлого буюу амьжиргааны эх vvсвэр)

 

Судалгаанд хамрагсдын эцэг эх, багш нар сургууль завсардалтын хам­гийн гол шалтгааныг ядуурал гэж үзэхийн зэрэгцээгээр гэр бүлийн амьжиргаанд тус нэмэр болох үүднээс мал маллах болсноор сургууль зав­сард­даг гэж хариулсан байна. Улаанбаатарт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь орлогын буюу амьжиргааны тогтсон эх үүсвэргүй байв. Улаанбаатарын судалгаа явагдсан бүхий л дүүргүүдэд томоохон хэмжээний зах байрладаг тэдгээр захуудад ихэнх сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эхчүүд нь ажилладаг аж. Мөн сургууль завсардсан хүүхдүүд ч дээрх нэр бүхий захуудад машин угаах, манах, ТВ-ийн мэдээ зарах, тэрэг түрэх, ширхэгийн тамхи, шархны боолт зарах, микро автобусанд кондуктор хийх зэрэг хөдөлмөр эрхэлж байна.
Ярилцлагад оролцсон эцэг эхчүүд ч мөн адил тэдгээрийн хүүхдүүд сургуульд суралцаж чадахгүй байгаа­гийн шалтгааныг ядуурал гэж үзэж байв. Хүүхдүүдтэй ярилцсан фокус бүлгийн ярилцлагын үеэр “Та нарт юу чухал байна вэ” гэж асуухад олонхи хүүхдүүд дулаан гутал, хувцас, хичээл­ийн хэрэгсэлтэй болохыг хүсэж байна гэж хариулжээ.

 

2. Хvvхдийн хөдөлмөр эрхлэлт

 

Ядуурлын хүнд хэцүү нөхцөл байдал нь сургууль завсардалтын үндсэн шалтгаан болохын хувьд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нөхцөлдүүлж байгааг харуулж байна. Ихэнх эцэг эхчүүд санхүүгийн бэрхшээлийн улмаас хүүхдээ бага ангиас нь сургуулиас гаргаж өрхийн мал аж ахуйдаа туслуулах, хаягдал төмөр цуглуулан борлуулах гэх мэт ажлуудыг хийлгэн мөнгө олуулдаг байна.
Судалгаа нь хөлстэй ба хөлсгүй гэсэн 2 категориор хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ялгагдаж байгааг харуулж байв. Хөдөө орон нутагт мал маллах нь мөнгө олох ажилд тооцогддоггүй байна.

 

3. Шилжих хөдөлгөөн

 

Шилжих хөдөлгөөн нь сургууль завсардалтад хүргэж буй нэг хүчин зүйл байлаа. Нүүн шилжихэд хүргэж буй үндэс нь ядуурал ажилгүйдэл аж. Шилжих хөдөлгөөнийг судлаач нар төв суурин газар руу шилжих, хөдөө рүү шилжих гэсэн 2 чиглэлд авч үзжээ.

 

а. Төв суурин газар руу шилжих

 

Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт нь хөдөөд ажлын байрны хомсдол бий болгож, мал аж ахуйн салбарын бүтээмжийн бууралт үүсэн, үйлчилгээний салбар зонхилогч салбар болсон зэргээр хөдөөгийн хүн амын амьдралд асар их нөлөө үзүүлсэн билээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлд гарсан өөрчлөлттэй уялдан ажлын байр хайн хөдөөгийн хүн ам төв суурин газар руу шилжих болсон юм.

 

б.Хөдөө рvv шилжих
Цөөн ам бүлтэй их хэмжээний малтай өрхүүд малаа маллахаар хүүхдүүдийн хамтаар хөдөө рүү нүүж амьдрах болсон байна. Мөн сумын төвөөсөө 35-50 км-ын зайтай амьдардаг өрхүүдийн хувьд хүүхдээ сургуульд хүргэх, буцааж авчрах нь маш төвөгтэй. Дотуур байрны хүрэлцээ муу, хүүхдээ сургуульд хүргэж өгөх боломжгүй буюу унаа тээврийн олдоц муу байдал нь эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзахад хүргэж байна.

 

в. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг ба гэр, сургууль хоорондын алсагдмал байдал
Бид нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь суурьшмал сургуультай хэрхэн зөрчилддөг болохыг судалгаагаар сонирхсон юм. Эцэг эхчүүд хүүхдээ байлгах газар олох, сургуульд нь хүргэж өгөх, авах тээврийн хэрэгслийг хайх зэргээр хүүхдийнхээ боловсролын төлөө маш их хичээж зүтгэдэг.
Судалгаанд хамрагдсан сургууль завсардсан хүүхдүүдийн тал хувийнх нь гэр, сургуулиас дунджаар 10 орчим км-ын зайд байрлах ба 56 хувь нь явган, 12,2 хувь нь машинаар, 3 хувь нь морь эсвэл тэмээгээр, 2 хувь нь мотоциклоор сургуульдаа явдаг байна. Үлдэх хүүхдүүд нь уг асуултад хариулаагүй байв. Говийн бүс нутагт 130 км-ын цаана гэр нь байрладаг нь хамгийн хол аж. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдээ байлгах газар олж чадахгүй бол мөн хүүхэд нь сурлагаар тааруу бол түүний хичээл сурлагад нь цаг, мөнгө зарцуулалгүйгээр сургуулиас гаргахаар шийддэг аж. Өөрөөр хэлбэл тэдний хувьд хүүхдээ сургаснаас мал маллуулсан дээр гэж үздэг байна.

 

4. Дотуур байрны хvрэлцээ муу

 

Дотуур байрны хүрэлцээгүй байдал нь сургууль завсардахад хүргэж буй нэгэн шалтгаан болохыг харуулж байгаа ба ялангуяа холын суманд илүүтэй илэрч байна. Шилжилтийн үетэй холбоотой­гоор эдийн засгийн хямралаас үүдсэн санхүүжилтийн бэрхшээл нь дотуур байрны тогтолцоонд шууд нөлөөлсөн байна. Жишээлбэл: 1996-2000 онуудад хүүхдээ дотуур байранд суулгах эцэг эхчүүд нь хүүхдийнхээ хоол хүнсийг өөрсдөө төлөх ёстой болжээ. Энэ нь ядуу өрхийн сургуулийн насны хүүхдүүдийг сургуулиас гарахад нь нөлөөлсөн. Үүнээс болж эцэг эхчүүд дотуур байранд хүүхдээ байлгахаас татгалзаж өөрсдийн гэсэн хашаа байшин худалдан авах, түрээслэх эсвэл хүүхдээ хамаатан садныдаа суулгах, хамаатан садан байхгүй бол сургуулиас гаргах болсон байна.

 

 

5. Багш нарын ялгаварлан гадуурхалт

 

Ярилцлагын үр дүнд сургууль завсардалтад хүргэж буй шалтгаануудын нэгээр сургууль болон багш нарын зүгээс үзүүлэх нөлөө болох нь тогтоогдсон билээ. Судалгаанд оролцогсдын хариултуудад тулгуурлан авч үзвэл хичээл сурлагын хувьд тааруухан суралцаж байгаа нэгнийг хэт шүүмжлэн, өөнтөглөж, ямар нэг хэлбэрээр шийтгэдэг зэрэг багш нарын зан үйл нь уг хүүхдийн сургуулиас зугатахад хүргэдэг байна.

 

Судлагдсан бvс нутгуудын хvрээнд анхаарах шалтгаанууд

 

1. Биеийн хийгээд оюуны хөгжлийн бэрхшээл

 

Судалгааны багийн тайлагнаснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, асран халамжлах үйлчилгээ хөдөө орон нутагт байхгүй байгаа нь биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудал нь анхаарлын гадна үлдэхэд хүргэж байгаа аж.
Зөвхөн аймгийн төвийн сургуулиуд энэ талаар бага зэрэг анхаарч байгаа бөгөөд иймд маш цөөхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн үйлчил­ээг хүртэж байна. Харин сумдын сургуулиудад тэдгээр хүүхдүүд суралцах боломжгүй аж.
Зарим тохиолдолд сургууль, багш нар сурагчдыг үнэлэхдээ алдаа гаргаж байна. Энэ нь бусадтай харилцаж чаддаггүй эсвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бүрэг ичимхий, дуугай, хичээл сурлагандаа амжилт гаргаж чадахгүй байгаа сурагчдыг эцэг эх, багш нар оюуны хомсдолтой гэж үзэх хандлагатай. Тиймээс багш нар эдгээр хүүхдийг ангидаа суралцуулах сонирхолгүй, эцэг эх нь “оюуны хомсдолтой” гэгдэх хүүхдийн сургалтад мөнгө зарцуулах хүсэлгүй зэрэг нь тэдгээр хүүхдүүдийг сургууль завсардахад хүргэдэг байна.

 

2. Харилцааны чадварын болон нийгэмшилтийн хоцрогдол

 

Сургуульд огт хамрагдаагүй хүүхдүүдийн дунд оюуны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тун цөөн байв. Сэтгэх чадварын хувьд удаан, ярих чадвар муу тэдгээр хүүхдүүд нь сэтгэлгээний хүрээ нь явцуу, аймхай халирхай зан авиртай, ичимхий, бүрэг, зожиг, илэн далангүй бус байсан байна. Тэдгээр хүүхдүүдийн зан үйлийн төлөвшил нь зөвхөн өөрийн гэр бүлийн гишүүдтэй л голчлон харилцдаг харилцааны явцуу хүрээ, зөвхөн радиогийн нэврүүлгээр л мэдээлэл хүртэж буй хязгаарлагдмал боломж бүхий байгаагаар нөхцөлдөж байлаа. Тэдгээр хүүхдүүд тун бага ярьдаг ба тэр бүү хэл эцэг эхтэйгээ хэрхэн ярихаа ч мэддэггүй байна. Тэд эцэг эхээсээ зөвхөн “бос”, “хоолоо ид”, “унт” гэсэн захиран ту­шаа­сан үгсийг, хааяа нэг “дүүгээ асар”, “их тоглож болохгүй” гэсэн үгсийг сонсдог байна.

 

3. Yе тэнгийнхний дээрэлхэлт буюу ялгаварлан гадуурхалт

 

Ангийхан болон үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн эсвэл ялгаварлан гадуурхагдаж байсан нь сургуулиас гарахад хүрдэгийг судалгааны дүн харуулж байлаа. Энэ нь тэдний ядуу байдал, анги хамт олны үйл ажиллагаанд мөнгө зарцуулах боломжгүй байдалтай шууд холбогддог аж. Тэр хүүхдүүдийн гэр бүлд идэх юм хомс. Зарим багш нар болон ангийн сурагчид тэдгээр хүүхдүүдийн энэ байдлыг ойлгодоггүй ба ангийн үйл ажиллагаанд идэвхгүй хандаж байгааг нь буруушааж зэмлэсэн байдлаар ханддаг байна. Тиймээс эхлээд ангийнхан болон багшийнхаа өмнө ичиж зовон аажмаар хичээлээ тасалсаар сургуулиа орхиход хүрдэг аж. Сурагчдаас мөнгө цуглуулдаг байдал нь сургууль завсардахад хүргэж буй нэгэн шалтгаан болж байгаагийн зэрэгцээ Монголын боловсролын системд тулгараад буй шийдвэрлэвэл зохих нэгэн асуудал болоод байна.

 

4. Эцэг эхчvvдийн боловсролын төвшин

 

Эцэг эхчүүдийн боловсролын төвшин нь хүүхдүүдийн сургууль завсардалтад нөлөөлж байлаа. Судалгаанд оролцогчдын дийлэнх хувьд сургууль завсардсан хүүхдүүдийн эцэг эх нь боловсролгүй, бага боловсролтой, эсвэл бүрэн бус дунд боловсролтой байв. Ийнхүү боловсрол доогуур эцэг эхчүүд боловсрол доогуур хүүхдүүдийг бэлтгэн хүмүүжүүлж байгааг судалгааны багийнхан ажигласан юм. Боловсрол багатай эцэг эхчүүд нь өөрсдийн хүүхдүүдийн хичээл сурлагад анхаардаггүй ба хүүхдүүдийнхээ хичээл сургалтын үйл ажиллагаанд нь тусалж, зааж зөвлөж чаддаггүй байна.

 

Уг судалгаа нь сургууль завсардалтын статистик, сургууль завсардалтын шалтгааныг тодруулсны зэрэгцээгээр боловсролд хандах хандлага, үзүүлэх нөлөөг судалсан юм. Үүний үр дүнг дараах байдлаар авч үзье:

 

5. Боловсролд хандах хандлага

 

Судалгааны үр дүн сургууль завсардсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд боловсролыг өндрөөр үнэлж байгааг харуулж байлаа. Эцэг эхчүүдийн 83 хувь, хүүхдүүдийн 73 хувьд боловсрол нь тэдний ирээдүйд чухал зүйл болохыг хүлээн зөвшөөрч байсан ба хэдийгээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй ч эцэг эхчүүд­ийн 82 хувь нь өөрсдийн хүүхэддээ боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэж байгааг судалгааны дүнгээс харж болно. Сургууль зав­сард­сан хүүхдүүдийн 64 хувь нь буцаж сур­гуульдаа орон үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уламжлал ёсоор монголчууд нь боловсролыг өндрөөр үнэлдэг хэдий ч, шилжилтийн эхний жилүүдэд олонхи эцэг эхчүүд боловсролд итгэх итгэл нь алдарч хүүхдүүдээ сургуулиас гаргаж эхэлсэн аж. Судалгааны дүн эцэг эхчүүд ямар нэгэн арга хэмжээ авсан аваагүйгээс үл хамааран боловсролыг хүүхдүүдийнхээ ирээдүйд чухалчлан үзэж, сургуульд сургах хүсэлтэй байгааг харуулав.

 

6. Сургууль завсардсан хvvхдvvдийн хандлага

 

Хээрийн судалгааны явцад сургууль завсардсан хүүхдүүд эцэг эхээрээ ч сургууль завсардсан гэж дуудуулах дургүй байгаа нь ажиглагдсан байна. Тэд “сургууль завсардсан хүүхэд” гэдэг үгийг хэрэглэхээс татгалзаж, “сургуулиа орхигсод” хэмээн дуудуулахыг илүүд үзэж байв.
Судалгааны үр дүн суралцах сонирхолгүйгээс эсвэл сурахыг хүсээгүйгээс сургуулиас гарахад хүрсэн байна гэж үзэж болохгүйг харуулж байна хэмээн судалгааны баг дүгнэсэн юм. Сургууль завсардсан хүүхэдтэй ярилцахад тэрээр “Сургууль завсардсан хүүхэд байх нь ичгүүртэй. Намайг хүмүүс уншиж, бичиж чадахгүйг минь мэдчих вий гэхээс би үргэлж айдаг. Иймд би сургуулийн хүүхдүүдтэй харилцах дургүй” гэж байв.

 

 

7. Жендэрийн асуудал: Хөвгvvдийн сургууль завсардалт

 

Судалгаагаар хүүхдүүд яагаад сургууль завсардав, яагаад сургуульд огт суралцсангүй вэ гэдэгт жендэрийн нөлөө байгаа нь харагдаж байлаа. Асуулгын дүнгээс харахад хөвгүүд малчин болох (71,4 %), гэр бүлийнхэндээ тус нэмэр болох үүднээс (61.5 %) сургуульд огт ороогүй байх нь элбэг байсан юм. Ийнхүү амьжиргааны түвшин доогуур байдал нь охидоос илүү хөвүүдэд сургууль завсардахад шууд нөлөөлдөг байна. Охидын хувьд сургууль завсардсан эсвэл сургуульд огт хамрагдаагүйн гол шалтгаан бол өвчин эмгэг тусах явдал аж (75%).
Өвөрхангайн судалгааны багийнхны явуулсан ярилцлагаас хөвгүүд ажил хийх, гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс сургууль завсарддаг болохыг тодруулсан байна. Эцэг эхчүүд нь хөвгүүдэд гэр бүлийн хөдөлмөр тэр дундаа мал аж ахуй эрхлэх, тэрэг түрэх, худалдаа эрхлэх, газар шорооны ажил эрхлэх, алт угаах зэрэг хөдөлмөрт “ажиллах хүч” болох талаас нь анхаардаг бол охидуудын хувьд гэрээр хийсэн бууз, хуушуурыг борлуулах, жижиг худалдаа эрхлүүлэх зэргээр ажиллуулдаг байна.
Охидууд ямар нэгэн хүчирхийлэл, дарамтад илүү өртдөгтэй нь холбоотойгоор тэдэнд сургуульдаа үлдэн суралцах нь дээр байдаг. Сургуульд суралцдаггүй охидууд эрт жирэмслэх нь нэмэгдэж байгаа аж. Ийнхүү боловсрол нь охидыг хамгаалах, дэмжих нэгэн хөдөлгүүр болдог байна. Сургууль завсардсан охид ихэвчлэн дүү нараа, эсвэл анхаарал халамж шаардлагатай байгаа тахир дутуу, өвчтэй хэн нэгнийг асран халамжлах ажлыг хийдэг байна.

 

8. Монголд сургууль завсардалтын төвшин буурах хандлагатай байгаа юу (vгvй юу)

 

Албан бус боловсролын тєв (2004)

 

19388

 

Статистикийн эмхтгэл (2003)

 

17671

 

2004 (19388) ба 2003 (17671) онуудын дүр зураг нь Монголд сургууль завсардалтын түвшин 2003-2004 оны хооронд буурах биш өссөн болохыг харуулж байна. Энэхүү ялгаа нь зөвхөн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулж байгаа бол 2003-2004 оны хичээлийн жил (11953)1 ба 2004-2005 оны хичээлийн жилд (10770)2 хоорондын ялгаа нь буурсныг илтгэнэ.
Янз бүрийн агентлагуудын, янз бүрийн онуудаар сургууль завсардалтын түвшний талаарх анализ нь сургууль завсардалтыг буурсан гэж үзэх статистикийн үндэслэл муутай байлаа. Мөн түүнчлэн байгаа статистик мэдээллүүдийг хооронд нь нэгтгэн дүгнэлт гаргах боломжгүй юм. Үүнийг 2002 оны Боловсролын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хэнийг сургууль завсардалт хэмээн тооцох талаар албан ёсны тодорхойлолтгүй, сургууль завсардагсдыг бүртгэн тооцох нэгдсэн аргачлалгүй, орон нутгийн нөхцөлд мэдээлэл цуглуулах, мэдээгээ хадгалах явдал хангалтгүй байгаатай холбогдож байна гэж тайлбарлаж болох юм.

 

9. Сургууль завсардалтын талаарх vндэсний бодлого, хууль тогтоомжууд

 

Хэдийгээр сургууль завсардалтад шууд чиглэсэн хууль эрх зүйн актууд байхгүй ч дараах бодлогууд нь Монгол дахь сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэж байна:

 

  • 1995 оноос эхлэн сургуул­ийн дотуур байрны төлбөрийг халсан нь орлого багатай өрхийн хүүхдүүд сургууль завсардах байдлыг бууруулахад хувь нэмэр болсон гэж болно. Эцэг эхчүүд дотуур байрны зардлаас хуваалцах ёстой болсноос 5 жилийн дараагаар 2005 онд энэ нь зогссон байна. Дотуур байранд суух хүүхэд бүрээр төсвийг тооцон зардлыг нь 100 хувь засгийн газар хариуцах болсон ба 1999 онтой харьцуулахад засгийн газраас санхүүжүүлэх хүүхэд бүрийн зардал 21 хувиар өссөн байна. Үнийн дүнгээр нь авч үзвэл 1999 онд хүү­хэд бүрт жилд 86,6 мянган төгрөг зарцуулж байсан бол 2004 онд 110,9 мянга болон өс­сөн байна.

     

  • Хичээлийн жил бүрийн эхэнд амьжиргааны баталгаажих төвшин доогуур өрхийн сургуулийн насны хүүхдүүдэд 16.000 төгрөгийн хичээлийн хэрэгслийн тусламж үзүүлж байлаа. 2000 оны 9 дүгээр сарын БСШУ-ны сайдын болон СЭЗЯ-ны сайдын хамтын 34/31 тоот шийдвэрээр уг хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн байна. Уг шийдвэр нь нийгмийн эмзэг бүлгийн, 4 ба түүнээс дээш тооны хүүхдүүд сургуульд нэгэн зэрэг суралцдаг өрхийн хүүхдүүд уг хичээлийн хэрэгслийг үнэ төлбөргүйгээр авах эрхийг олгосон байна. Тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сард уг тусламжийг авахын тулд хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид нь 5 дугаар сард орон нутгийн засаг захиргааны нэгж байгууллагад хүсэлт гарган, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх ёстой байна.

     

  • Засгийн газар UNESCO-той хамтран 1977-2004 онуудад Албан бус боловсрол (АББ)-ын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. АББ-ын сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурладаг нийгэм хамт олны хөгжлийн загварыг баримталдаг аж. АББ-ын төв нь албан бус боловсролын багш нарыг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, сургууль завсардсан хүүхдүүдэд дүйцүүлэх хөтөлбөрийн сургалт зохион байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг явуулдаг.

     

АББ-ын хөтөлбөрийн хүрээнд суралцсан хүүхэд нь стандартчлагдсан тестүүдийг өгч академик чадварын биелэлтээ шалгуулснаар тэд ердийн сургуулийн тухайн насны тохирох ангид шилжин суралцах эсвэл суурь боловсрол эзэмшсэний гэрчилгээ авч чадах юм. АББ-ын хөтөлбөрийн тайланд сургуульд огт хамрагдаж чадаагүй хүүхдүүд болон сургууль завсардагсдад чиглэсэн үйл ажиллагаанууд нь мэдэгдэхүйц үр дүнд хүрч байгаа тухай өгүүлжээ.
Монголын боловсрол шинжлэх ухааны vйлдвэрчний эвлэлийн холбооны ажилтнуудын ярьж байгаагаар бол хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 600 гаруй хvvхэд сургууль завсарджээ. Мєн энэ хичээлийн жилд 8700 хvvхэд сургуулийн гадна байгаагийн 3480 нь огт сургуульд сураагvй гээд бодохоор харамсмаар. Їvний 48.9 хувь нь бага ангийнх, 68.1 хувийг хєвгvvд эзлээд байна. Сургууль завсардах гол шалтгаан нь хєдєлмєр эрхлэх байдаг. Єнгєрсєн онд гэхэд манай улсад 15-17 насны 68500 хvvхэд ажил эрхэлж байжээ. Тэдний 600 орчим хvvхэд нь огт сургуульд сураагvй гэнэ. Насанд хvрээгvй атлаа хvнд хvчир, хортой нєхцєлд хєдєлмєр эрхэлж, гэмтэж бэртэх хэрэг буурахгvй байгаа талаар сvvлийн vед нэлээд ярих болсон. Эрдэм ном суралцах насандаа химийн бодис ашиглан гар аргаар алт олборлож байгаа, гуйлга гуйгаад, зах дээр тэрэг тvрж, тор, сонин зарах хvvхдvvд одоо ч хаа сайгvй байсаар. Эрvvл мэндээрээ хохирч, ирээдvйнх нь амьдралд ямар хар толбо сууж байгааг хэн ч мэдэхгvй, анхаарал тавих хvн ч алга. Гэтэл нэг л их санаа зовнисон хvмvvс яриад байхаас єєр дорвитой ажил хийж “Хvvхдийн тєлєє За” гээд хэлчих байгууллага ч гэж алга. Сургууль завсардалтын талаар хэдэн тоо баримт олохоор “Хvvхдийн тєлєє vндэсний газар”, “Монголын сурагчдын холбоо” , БСШУЯ-ны бага дунд боловсролын газраар ороход “Манайх ёстой мэдэхгvй. Тийм судалгаа хийдэггvй болохоор тоо баримт байхгvй” гэсэн хариулт єглєє. Уг нь бvгдээрээ хvvхдийн сайн сайхны тєлєє гэсэн уриатай байгууллага юмсан. “Нарантуул” захад гэхэд хєдєлмєр эрхэлдэг 1500 орчим хvvхэд гэр бvлээ тэжээхийн тєлєє зvтгэж байна. “Нарантуул” ОУХТ-д сургууль завсардаж, хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvдтэй уулзаж ярилцлаа. Арав гаруй хvvхэдтэй ярилцахад дандаа л ар гэрээ тэжээдэг, хагас єнчин, амьжиргааны тєвшин доогуур зэрэг зовлонгоо ам уралдан ярьцгаав. Х.Мєнхбат /13 настай/ -Миний дvv сургуульд сурч байсан уу? -Байсан. 53 дугаар сургуульд сурч байгаад гуравдугаар ангиасаа гарчихсан. -Яагаад гарчихсан юм? -Ээж ажил хийхээ болиод, би хийдэг болсон. Намайг дагаад дvv маань бас гарчихсан. Дvvтэйгээ хамт тор зардаг. -Єдєрт хэдэн тєгрєг олдог вэ? -3000 тєгрєг олдог. Зайрмаг зарвал их ашигтай юм билээ. Даанч зарагдахгvй бол дvv бид хоёр идчихдэг. Тэгэхээр дахиад мєнгє олох гэж зовно. Ээж бас архины мєнгє нэхээд зоддог. Заримдаа атаманууд дээрэмддэг. Тэгээд дvvгийнхээ гуталны дор нь мєнгєє нуучихдаг. -Сургуульд сурах юмсан гэж боддог уу. Ямар мэргэжилтэй болох вэ? -Хичээлээ мартчихсан болохоор муу сурах байх. Би 15 нас хvрчихвэл барилга дээр ажил хийнэ. Єндєр цалинтай гэсэн. Тэгээд эмэгтэй дvvгээ сургуульд нь сургана. Г.Адъяа /10 настай / -Сургуульд явдаг уу? -Хавар шалгалтаа єгєєгvй. Тэгээд гарчихсан. -Яагаад шалгалтаа єгєєгvй юм? -Хажуу айлын ахынхаа микрт кондуктор хийгээд. Хичээлээ тасалсаар байгаад аав гарвал гар гэхээр нь гарчихсан. -Хичээлдээ явах дургvй байсан байх нь ээ? -Дуртай байсан. Би ангийхнаа хамгийн шилдэг тамирчин байсан байхгvй юу. Математиктаа ч сайн байсан. -Кондуктор хийх юу нь гоё байна? - Цалин лаг сайн. Єдєрт 5000-6000 мянган тєгрєг. Заримдаа хvмvvс хариултаа мартах юм уу эсвэл байх ёстой мєнгєнєєс илvv гарвал авахаар бvр ч илvv гарна. -Цаашид кондуктор хийгээд байх уу? - Їгvй. Єнгєрсєн долоо хоногоос эхлээд бага насны хvvхэд кондуктор хийхээр жолоочийг 15 мянгаар торгоод байгаа. Тэгээд биднийг кондуктор хийлгэхгvй хэцvv л байна. Тэгээд зах дээр зогсдог микрт кондуктор хийж байгаа. Эндээс хvнээ дvvргээд шууд явчихдаг болохоор гайгvй. Мєнгєє хураачихаад нуугдчихдаг. Албан бус зайны сургалтын vндэсний тєвийн ажилтан Т.Хантулгатай ярилцлаа. -Сургууль завсардалт хэзээнээс яригдаж эхэлсэн бэ? -1990 оноос хойш сургууль завсардалтын тухай яригдаж эхэлсэн. Тухайн vед мал хувьчлалтай холбоотой малчдын хvvхдvvд сургууль ихээр завсардсан. Тухайн vед нийт сургуулийн насны хvvхдийн 11 хувь нь сургууль завсарддаг байлаа. Сургууль завсардалт нь сурч байгаад гарсан, сургуулийн гадна гэсэн хоёр янз байдаг. Сургуулийн гадна гэдэг нь огт сууж байгаагvй. 1998 оноос хойш сургууль завсардалт харьцангуй гайгvй болсон. Нийт сургуулийн насны хvvхдийн хоёр орчим хувийг эзэлж байгаа. -Хvvхдvvдтэй уулзаж байхад их олон шалтгаан хэлж байсан. Ихэнх нь хєдєлмєр эрхэлдэг юм билээ? - Албан бус сургалтанд хамрагдаж байгаа хvvхдvvдээс харахад хоёр л том шалтгаан байдаг. Нэгд гэвэл шилжих хєдєлгєєнтэй холбоотой. Захын хорооллын сургуулиудаас хvvхэд сургууль завсардах нь их байдаг. Бичиг баримтгvй, эсвэл шилжvvлэг хийлгээгvй зэргээс болоод хvvхдvvд нь сургуульд орох боломжгvй байдаг. Хєдєє орон нутагт бол дотуур байрны хvрэлцээ, хангамж муугаас бага ангийн хvvхдvvд сургууль завсарддаг. Їvнээс гадна ар гэрийн бэрхшээл, ядуурал, хєгжлийн бэрхшээл зэрэг олон шалтгаанууд байгаа. Ер нь бол эрэгтэй хvvхэд сургууль завсардах нь илvv хувь эзэлдэг. -Танай албан бус сургалтын тєвд жилд хэчнээн хvvхэд хамрагддаг вэ? -Єнгєрсєн жил гэхэд 8-15 насны 4800 хvvхэд албан бус сургалтад хамрагдсан. -Хичээлдээ хэр идэвхтэй байдаг вэ. Таслахгvйгээр яваад байж чаддаг уу? -Идэвхтэй шvv. Ихэнх нь єєрсдєє ирж суралцаж байгаа учраас гоё юм байна гээд ярьцгаадаг. Тухайн тvвшингээ дуусаад ЕБС-д шилждэг учраас их дуртай байдаг. 1990 оныг хvртэл Монгол Улс бvх нийтээр бичигтэн болж НЇБ-ын хэмжээнд бvс нутгийг бvх нийтийн бичигтэн болгох асуудал оруулан тогтоол батлуулж байсан тvvх бий. Хvн амынх нь 95-аас дээш хувь нь бичиг vсэгтэй болж хvvхдийг сургуульд хамруулах талаар бvс нутагтаа тэргvvлж байсан улс орон єнєєдєр ийм байдалтай байна. Харамсалтай нь хvний хєгжлийг дээдэлсэн, хvмvvнлэг, энэрэнгvй ардчилсан нийгэм байгуулж байгаа энэ улсад тоо нь жилээс жилд нэмэгдээд байгаа сургууль завсардаж байгаа хvvхдvvдийн талаар мэдэх, хариуцах байгууллага тун цєєхєн байна. Энэ талаар боловсруулсан бодлого, авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээ байтугай улсын хэмжээгээр ягхэдэн хvvхэд сургуулиас завсардаад байгааг ч хэлчих хvн, албан тушаалтан алга байна.

 

Дүгнэлт:

 

Энэхүү судалгаагаараа би  сурч боловсрох эрхийн хэрэгжилт болон сургууль завсардахад нөлөөлдөг хүчин зүйл, шалтгааныг олохыг зорьсон. Хүүхэд сургууль завсардахад нөлөөлдөг хүчин зүйлд: -хүн амын төвлөрөл, -нийгмийн гарлын ялгаа, -багшийн мэргэжлийн ур чадвар  болон хүүхэдтэй харилцах харилцаа,-хүүхдийн эцэг эх болон хүүхэд өөрөө сургуульд хандах хандлага,-амьдралын баталгаа болон амьжиргааны түвшин доогуураас болж хөдөлмөр эрхлэх шаардлагатай болсон, -ам бүл ихтэйгээс сургуульд эмэгтэй хүүхдээ сургаж эрэгтэй хүүхдээ сургахгүй гэж шийдсэн(Энэ нь Монголчуудын эмэгтэй хүн бол хүч чадалгүй учир боловсрол мэдлэг эзэмшихгүй боламьдралд  хөлөө олж, ажил хийхэд хэцүү харин эрэгтэй хүүхэд бол ямар ч хар ажлыг голохгүй хийх сэтгэлийн тэнхээ, бие махбодийн чадвартай гэсэн эртний менталитет сэтгэлгээтэй холбоотой),-аймаг, сумд цөөхөн сургууль байдаг бөгөөд тэдгээр сургууль нь тухайн айлаас хэт хол зайнд оршдогтой холбоотой, -өнчин өрөөсөн харж хандах хүнгүй юм уу асран хамгаалагч байлаа гэхэд тэр хүн халамж муутайгаас зэрэг олон шалтгаан байна. Эдгээрийг багасгахын тулд:

 

ь  Орон нутагт дотуур байрыг нэмж барих

 

ь  Хүн амын төвлөрлиийг багасгах үүднээс ЗГ, УИХ-ын гишүүд бодлого боловсруулах

 

ь  Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс байнгын сургалт семинар зохион байгуулах, багш хүн өөрийгөө хөгжүүлэх тал дээр байнга анхаарч ажиллах

 

ь  Ядуу болон өнчин хүүхдүүдийг төр өөрийн хамгаалалтандаа авч сургуулийн насны хүүхэдтэй  ядуу өрхөд төр, ТББ-аас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авна

 

 

 

 

 

 

 

Номзүй

 

Ш  НҮБ-ын Хүүхдийн сан

 

НҮБ-Ын Боловсрол, шинжлэх ухаан,  соёлын байгууллага “ Бүх нийтийн боловсрол дахь хүний эрхэд суурилсан хандлага” УБ;2007 он

 

Ш  Монгол Улсын Үндэсний Стастикийн Хороо” Монгол улсын стастикийн эмхэтгэл” УБ :2008 он

 

Ш  “Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах асуудалд” УБ; 2006 он

 

Ш  www.legalinfo.mn/2010.02.12,2010.10.15/

 

Ш  www.google.mn  /2010.09.15:2010.10.10:2010.11.12/

 

Ш  Монгол улсын Үндсэн хууль

 

Ш  Хүүхдийг хамгаалах тухай хууль

 

Ш  Хүүхдийн эрхийн конвенц 1989 он

 

Ш  МУБИС-Хүний эрхийн боловсролын төв С. Түмэндэлгэр нар “Хүүхдийн эрхийн боловсрол” гарын авлага  УБ; 2007 он

 

Ш  “Оюутны эрдэм шинжилгээний ажил бичих зөвлөмж”МУБИС

 

Ш  “Судалгаа хийх арга зүй”II

 

Ш  “Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэл” 2010, 6-р хэсэг

 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)