Цаг хугацааны чоно улина.

Монгол чоно улина, байгалиа хайрлаж,голоо хайрла, бүү бохирдуул,ой модоо хамгаал, цагийг авар, цөлжилтийн эсрэг үр дүнтэй зүйл хий, битгий зөвхөн өнөөдрөө хараач та бүхэнд үр хойч бий учир сувдаг сэтгэлээ дарж уул уурхайн баялгаасаа бидэнд үлдээгээч!Бидэнд элсэн цөл, цэвэр усгүй газар, ой модгүй хоосон тал бус эрүүл амьдарч болох орчин хэрэгтэй,ухаалаг цагийн үнэ цэнийг ухаарсан ижий аав,биднийг мунхруулдаг 76 бус монголын төлөө цохилох ухаалаг зүрх хэрэгтэй хэмээн ирээдүй цагийн чоно улина. “Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа адил хурдан өнгөрдөг.Цаг бол алт”хэмээн хэзээ нэгэн цагт нэг хүний хэлсэн үг юутай үнэн вэ?... МҮОНТВ,ТV 5,BTV,UBS.MN 25,TV9 гэсэн телевизийн эфирын цагийн 60-70%-ийг савангийн дуурь буюу олон ангит цуврал кино,10-12%-ийг зар сурталчилгаа эзэлж байна./2010 оны 10 сарын байдлаар/ Савангийн дуурь үзснээр Монголд юу нэмэгдэв? Ямар нэг үр өгөөж үзүүлэв? Сайн талаараа ямар ч онц зүйл алга.Хэдий болтол цагаа хэрэгцээгүй зүйлд зарсаар л байх юм бэ?Цаг заваа дэмий үрж, зүгээр зурагт хараад л суух сонирхолтой, гадны соёлыг шүтсэн, эх оронч үзэл төлөвшөөгүй,мөнгөнд дуртай, мөнгөтэй хүнтэй л бол тэр хүн гэр бүлтэй байна уу? үгүй юу? хамаагүй гэсэн муйхар бодолтой,бусдыг хайрлаж, өрөвдөж мэддэггүй хувиа хичээсэн жинхэнэ”би” үзэлтэй залуусыг л төлөвшүүлж, дээр нь зурагт сахиж суусаар байгаад Монгол хүүхдийн 50 гаруй хувь нь хараа муутай болсон тухай нэгэн хүүхдийн эмч ярилцлагадаа дурьджээ. Мөн хүүхдүүдийн сурлага, хүмүүжил, сэтгэц зэрэгт нөлөөлсөн тохиолдол гарч байжээ. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй бусад хүмүүсийн ярианд гадны үг хэллэг орж,Ази маягийн стилль,үс засалт залуусын дунд түгэн тархах хандлага илэрч байна. Зарим ахмад хүмүүс Азийн хөх чоно мөхөн доройтох цаг ирж байгаа юм биш биз дээ гэж хоорондоо хууч хөөрцгөөх болсон. Тиймээ Монгол өөрчлөгдөж, хийж бүтээх цаг нь ирж, цагийн үнэ цэнийг мэдрэх ёстойг шинэ цагийн чоно улин, хаалга тогшин сануулж байна. Христийн шашны Хятад номлогчийн талаарх “Үхэвч үл ялагдах нэгэн”хэмээх номонд: “Хүн бүр алдагдсан хором мөч бүрийг дахин ирдэггүйг мэддэг мөртлөө түүний үнэ цэнийг төдийлөн мэдэрдэггүй”гэжээ.Тэгвэл дээр дурьдсан савангийн дуурь их хэмжээгээр гарсаар хүмүүс үзсээр байгааг үүнтэй холбож тайлбарлаж болох нь. Уг нь амьдрал баян,өнөөдөр уйлах мөч байна, харин маргааш нь баярлана, хайрлана эсвэл дахиад нулимс, нөхөрлөл аль нь ирэхийг хэнч таашгүй тийм л баялаг.Гэвч хүн бүрийн амьдралын хэв маяг, орчин,эрхэмнэл,санаа бодол,зан чанар нь хэзээч давтагдашгүй тэс ондоо байдаг.Тиймээс агшин хором дахин олдоггүй бөгөөд асар үнэ цэнэтэй гэдгийг өдүгээ хүртэл ойлгож мэдрээгүй хүмүүс бидний дунд амьдарсаар л байна... Зарим хүмүүс энэ хорвоод ирсэн шигээ эргээд үдлээд буцна гэдгээ умартсан юм уу, өнөөдрөө л харж,”маргааш” хэмээх цагийн чоно улиад хаалгыг нь тогшихыг ч үл сонсон маргаашаа орхигдуулж, эх орныхоо баялгийг хайр найргүй ухаж, газар шороо, уул ус, байгаль дэлхийгээ сүйтгэж зөвхөн хар амиа л бодож байдаг.Уг нь эдгээр хүмүүсийн хувьд маргааш гэж байхгүй байлаа ч Монголын хойч ирээдүйд маргааш гэж байгаа л юм сан...   Нэрт сурган хүмүүжүүлэгч В.И.Сухомлинский: “Хүн болгон математикч байх албагүй,харин хэзээд эцэг, эх болохоо умартаж болохгүй”гэсэн байдгийг эдгээр өнөөдрөөр амьдрагчид санахад буруутахгүй л болов уу?                                        Нөгөө хэсэг нь бидний оюунлаг гэж нэрлэдэг залуусын төлөөлөл маань эцэг эхийнхээ өгсөн хэдэн/300000-1000000/ төгрөгөөр сурч боловсрон мэдлэг эзэмшихийн оронд цаг заваа зөв өнгөрөөж байна гэх нэрийдлээр “Баасан ах”-ын төрсөн өдрийг тэмдэглэж, “зугаалга”, “нийллэгэ”, “дайллага, цайллага”, “төрсөн өдөр”гэх зэргээр “шоу”-даж согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэх эсвэл элдэв гэмт хэрэг үйлдэж өргөст торны цаана, согтуугаас болж жирэмсэн болоод “өнөө” хэргээ далдлах гэж эмнэлгийн орон дээр цагаа өнгөрөөж хайран цагаа яайран болгож байх шив.Ингэж цагийг үр дүнтэй өнгөрүүлсэн залуусын зарим нь юун сурах болдог юм гэнэ.Энэ тухай ямар ч сонин, сэтгүүл, мэдээ интернэт сайтнаас олоод унших боломжтой. Google.mn сайтад тодорхой байгаа заавал олж уншаарай.                                                                             Дөрвөн жилийг сайхан өнгөрөөчхөөд дахиад дөрөв, түүний дараа ахин дөрвөн жил жаргах юм сан гэж дөрвөн жилийг хардаг хэсэг 76 гайхал байна.Эдгээр 76 маань дөрвөн жил аз жаргалтай,санаа зовох зүйлгүй амьдрахын тулд үлдсэн 2,7 саяынхаа төлөө санаа тавьж буй мэт дүр эсгэн, хий хоосон “утопи” зүйл ярьж, ёстой нэг үнэгүй жүжиг тавина даа.Гэвч өнөө ярьснаа биелүүлэхгүй зүгээр суучхаад “дайснаа ирхээр дариа нухна” гэгчээр зарим ямаа нь нүглийн нүдийг гурилаар хуурна, харин зарим нь цагаа тулахаар:-“Ярьсан зүйл маань бүтэх боломж гарсангүй, дахин боломж олговол итгэлийг чинь алдахгүй биелүүлнэ”гэх зэргээр бусад хүнд өөрийн бурууг тохож арайхийн гуйж гувшсаар байгаад гарчхаад алга болдог/өөр тойрогт нэр дэвших юм уу гадагшаа явах/жамтай болсон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу?                                                                                                    Үлдсэн хэсэг нь залуу насны эрч хүч бүхий мөчөө гадны иргэдэд юм уу өөрөөсөө өндөр албан тушаалд худалдан ахиухан ногоон олж амьдрагчид байна.Үүнд: хөлсний ажилчид, байгууллагын ажилчид,гадаадад ажиллагсад гэх зэрэг хүмүүс багтдаг.Хэдий эдгээр хүмүүс цагийн үнэ цэнийг мэдэрлээ ч өөрсдөө төдийлөн хэрэгтэй зүйлд ашиглаж чаддаггүй.Одоогийн байдлаар ийм хүмүүс 200 мянгаас хол аль хэдийн даваад байгаа гэнэ. Ингээд хараад байсан чинь цагийн алтнаас үнэтэйг мэдэрч чадсан хүн байхгүй гэсэн чинь байгаад байна. Энэ хүмүүс нь бүгд алдартангууд байна. Тухайлбал: “Шри шри амьдрах ухаан төв”-ийн тэргүүн алдаршсан Саран багш,XIV далай лам, Бадар-Ууган, Түвшинбаяр, Давгадорж тэргүүтэй спорт,урлаг, боловсрол, шашны олон хүмүүбайна. XIV далай лам гэхэд 24 цагийн 4 цагт унтаж, бусад үед нь номоо уншиж, бурхандаа залбирч, шавь нартаа сургааль номлолоо айлдаж, бусад улс оронд очиж бурхны сургаалийг айлдаж, бясалгал хийж цагийг үр дүнтэй өнгөрөөдөг ийм хүн юм.Энэ хүний талаар “Миний амьдрал-Миний ард түмэн” номноос уншаарай!Нэгийг бодуулж, хоёрыг ойлгуулахвий. Магадгүй монголчууд маань Ази хүн урт насалдаг юм чинь цаашид дахин хугацаа буй гээд өөртөө итгүүлж, хар шил зүүн амьдралыг харж яваа юм болов уу?Бид Ази нь ч Ази л даа. Хэдий тийм ч Хятад, Япон орноос цаг агаар, газар нутгийн байршил, хэл, соёл, заншлаараа өөр учир тэдэн шиг 110-130 наслах боломжгүй, хамгийн дээд тал нь 120 жил амьдарлаа ч, дундаж нь 70-80 жил амьдарна.70-80 жил амьдрах хугацаандаа хар шилээ аваад зөвхөн би гэсэн гадны үзлээ Монгол сайхан ёсоороо бид гэж бодож сайн яваа нэгэндээ атаархалгүй харин ч дэмжиж өөрийгөө Бөртэ-чиноны удам гэдгийг шинэ цагийн чонын улихыг сонсож,эх орныхоо хөгжилд хаалгаа нээж өгөх цаг нь иржээ.Цаг бол алт гэдэг үгийг үг бус үйлдэл болгож чадсан хүнд амжилт, алдар нэр, аз жаргал ирээд байна. Ахан дүүс нар аа !
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)